Шууд Chart

Шүхэртэй хувьсгал үргэлжилж байна

2014-10-14 15:59:03

Хонгконгийн шүхэртэй хувьсгал үргэлжилж байна. Тэдэнд Хятадын Тусгай захиргааны бүсийн эрх баригчид жагсаалаа энэ сарын 6-нд дуусгах үүрэг өгсөн ч эсэргүүцлээ илэрхийлж буй 100 мянган жагсагч “Зорилгодоо хүрэхээс нааш гэртээ харихгүй” гэж мэдэгджээ.Хонгконгийн нийтийг хамарсан энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг 1989 оноос хойш Хятадын Коммунист намд тохиолдсон хамгийн том сорилт гэж болно. 25 жилийн өмнө Бээжингийн Тянь Ань Миний талбайд эсэргүүцэн жагссан олон мянган оюутнууд шиг оюутан залуус Шүхрийн хувьсгалыг хийж байгаа билээ.

Хонгконгийн эрх баригчид хэзээ жагсагчидтай зөвшилцөлд хүрэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тус улсын эрх баригчид, их сургуулийн захирлууд, олонд нэр хүндтэй эрхмүүд жагсагчдад хандан эсэргүүцлээ зогсоохыг янз бүрээр уриалж байгаа аж. Ялангуяа Хонгконгийн шашны лидерүүд өөрчлөлтийн төлөөх жагсаалыг зогсоохыг ятгаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна.

 


 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Шүхэртэй хувьсгал үргэлжилж байна  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй