COP17-ын хүрээнд газар нутгаа хамгаалах, байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үзэл санааг Монголын загвар, соёл, бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан олон нийтэд хүргэх хоёр загварын шоу зохион байгуулагдана.
Цэнхэр бүсэд “Fashion for Land” загварын шоуг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын албан ёсны үйлдвэрлэлийн түнш NOLUR CASHMERE-тай хамтран зохион байгуулах юм.
Харин Ногоон бүсэд “Fashion for Earth” загварын шоу болох бөгөөд тогтвортой үйлдвэрлэл, байгальд ээлтэй хэрэглээ, бүтээлч үйлдвэрлэлийн ач холбогдлыг олон нийтэд танилцуулна.
Монгол ноолуурын үнэ цэнэ нь зөвхөн эцсийн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй. Түүний цаана газар нутаг, бэлчээр, малчин ахуй, уламжлалт мэдлэг, ур чадвар багтдаг бөгөөд эдгээрийг хамгаалах нь ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн үндэс юм.
Иймээс COP17-ын хүрээнд зохион байгуулах хоёр шоу нь Монголын загвар, ноолуурын салбарыг байгаль хамгаалал, тогтвортой хэрэглээтэй холбон харуулахын зэрэгцээ газар, бэлчээрийн үнэ цэнийг олон нийтэд хүргэх зорилготой байна.
| COP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно | ||
| Үзсэн: 54 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.