Шууд Chart

Хятад, Орос улс хамтран ажиллах 40 орчим гэрээг үзэглэв

2014-10-14 16:10:53

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар өчигдөр Москва хотноо ээлжит 19 дэх уулзалтаа хийлээ. Засгийн газрын мэдээгээр айлчлалын үеэр 40 орчим гэрээ, баримт бичиг үзэглэсэн байна. Үүнд, Байгалийн хийг Хятадад нийлүүлэх асуудал, эрчим хүчний  салбарын болон санхүүгийн салбар, монополийн эсрэг зохицуулалт, гаалийн хамтын ажиллагаа, хиймэл дагуулын навигацийн системийн салбар зэргээр хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ, хамтарсан мэдэгдэл зэрэг баримтууд багтаж байгаа юм.

Уулзалтын хүрээнд нефть, байгалийн хийн арилжааны талаар ярилцсанаас гадна Орос, Хятадын томоохон банкуудын хамтын ажиллагааны талаар гэрээ хэлцээрт гарын үсэг зуржээ. Үүнээс гадна Оросын хөрөнгө оруулалтын сан, Москвагийн бирж зэрэг санхүүгийн бүтцүүд ч Хятадын талтай гэрээ байгуулжээ.

Мөн Оросын хэвлэл, мэдээллийн компаниуд хятадуудтай мэдээллийн салбарт хамтран ажиллахаар болов.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хятад, Орос улс хамтран ажиллах 40 орчим гэрээг үзэглэв   
Үзсэн: 1988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-10-14 19:06
Зөв зөв, энэ 2 маань сайн хамтраад байвал монголд л ашигтай.

Бидэнтэй нэгдээрэй