Шууд Chart

Жагсагчид захиргааны байрыг галджээ

2014-10-14 16:27:25

Өчигдөр Мексикийн өмнөд хэсгийн Герреро мужийн нийслэл хотод оюутан, багш нарын оролцсон эсэргүүцлийн жагсаалын үеэр захиргааны байрыг галдаж, цонхнуудыг нь хагалсан хэрэг гарчээ. Жагсагчид сураггүй болсон оюутнуудыг хар тамхины бүлэглэлтэй холбоотой орон нутгийн цагдаа нар барьцаалсан хэмээн хардаж, эсэргүүцлийн жагсаал хийсэн аж. Тэд жагсаалынхаа дараа мужийн захиргааг чиглэн явсан байна.

Эргэн сануулахад, Игуала хотод өнгөрсөн есдүгээр сарын 26-нд болсон эсэргүүцлийн жагсаалын дараа багшийн сургуулийн 57 оюутан сураггүй болсон юм. Сураггүй болсон оюутнуудын 14-ийг нь  эсэн мэнд олсон ч үлдсэн 43 оюутанг олоогүй байгаа аж. Үүний зэрэгцээ Герреро мужид олдсон нийтийн 10 булшинд сураггүй болсон оюутнуудын цогцос байж магадгүй гэх таамаг оршин суугчдын дунд байгаа юм. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Жагсагчид захиргааны байрыг галджээ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй