Шууд Chart

Леброн Жеймс хуучин багтайгаа "Рио"-д уулзав

2014-10-14 16:50:45

NBA-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд зургаан тоглолт болсон. Тэгвэл энэ өдөр Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо энэ зун "Их гурвал"-ыг бүрдүүлсэн "Кливлэнд", "Майми Хит"-тэй улирлын өмнөх бэлтгэл тоглолтоо хийсэн юм.

Энэ тоглолтын үеэр Леброн Жеймс дөрвөн жил зүтгэсэн "Майми Хит"-ийнхээ эсрэг тоглосон нь үзэгчдийн анхаарлын төвд байлаа. Тэрээр 20 минутын турш талбайд гарч, долоон оноо, оновчтой найман дамжуулалтыг гүйцэтгэжээ. Жеймс тоглолтын үеэр  хуучин багийн анд Норрис Коулид засалт тавьж өгсөн нь олны анхаарлыг татсан юм.

Тоглолтын эхний хоёр үед илүүрхэн тоглосон "Кливлэнд" нэмэлт цагт "Хитчүүдийг" хожсон билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Леброн Жеймс хуучин багтайгаа "Рио"-д уулзав   
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй