Нийслэлийн агаарын бохирдлын 30-аас дээш хувийг тээврийн хэрэгслээс ялгарч байгаа хорт утаа үүсгэдэг гэсэн судалгаа байдаг.
Ялангуяа хэт хуучинсаг, эдэлгээний хугацаа дууссан машинууд бүр ч их хорт утаа ялгаруулдаг гэнэ. Өнгөрсөн онд БНСУ-аас 400 том оврын автобус оруулж ирэн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний компаниудад парк шинэчлэлт хийгээд байна.
УИХ, Засгийн газар нийтийн тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийн түлшээр ажилладаг болгох зорилт тавиад байгаа бөгөөд энэ тухай хууль ч гарсан. Энэ дагуу нийтийн тээврийн такси баазуудыг шинэчлэх юм. Үүнтэй холбоотой нийслэлийн нийтийн тээврийн газраас такси баазыг шинэчлэх тодорхой хөтөлбөр боловсруулан ЗТБХЯ-нд хүргүүлээд байгаа ажээ. Энэ хөтөлбөрт таксинууд хямд, эдэлгээ даадаг байхын зэрэгцээ шингэрүүлсэн шатдаг хийн түлшээр ажилладаг байх гэсэн нөхцлүүдийг тавьж байгаа юм. Энэ дагуу 2012 оны хүртэл нийт хоёр мянган таксийг шинээр оруулж ирэн нийслэлийн зам тээврийн хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөөд байна.
ШАТДАГ ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ ТАКСИ ОРУУЛЖ ИРНЭ | ||
Үзсэн: 1607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.