![](/uploads/201410/news/thumb/e41be46f0c840579e94cc2be4b4aee31_x3.jpg)
НБА-гийн 2014-2015 оны улирлын өмнөх тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр таван тоглолт таван боллоо. Түүний дотор "Голдэн Стэйт Уорриорс" баг "Лос Анжелес Лейкэрс"-ийг 41 онооны зөрүүгээр илт илүүрхэж хожлоо. Тоглолтын эхнээс тэргүүлж эхэлсэн "Уорриорс" эхний хагаст 63-46 харьцаагаар илүүрхсэн бол тоглолт дуусахад 116-75 харьцаагаар илт илүүрхэв.
Тус тоглолтод Стивэн Карри 25 оноо, зургаан самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Клэй Томпсон 16 оноог нэмэрлэжээ.
Харин эсрэг багаас Сакре, Эллинктон нар тус бүр 12 оноог авсан бол Коби Брайнт 24 минут тоглохдоо зургаан оноо, таван оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Тэрбээр 24 минут тоглохдоо 13 удаа дундын зайнаас довтолж ердөө 3-ыг нь амжилтай болгожээ.
"Лос Анжелес Лейкэрс" ийнхүү хэдхэн хоногийн өмнө хожигдол амссан бол энэ удаа мөн л "Уорриорс"-оос ялагдал хүлээлээ.
"Лос Анжелес Лейкэрс" баг "Голдэн Стэйтчүүдэд" дахин хожигдов | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.