Шууд Chart

Далайд гарцгүй орнууд газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг хамтын ажиллагаа, санхүүжилтээ нэмэгдүүлэхээр байр сууриа нэгтгэж байна

2026-08-25 14:32:24

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (LLDCs) Байгаль орчны сайд нарын уулзалт боллоо.

Уулзалтаар газрын доройтол, цөлжилт, гангийн сөрөг нөлөөг бууруулах, хуурайшилтад тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, байгальд суурилсан шийдлийг хэрэгжүүлэх, газар-усны нэгдсэн менежмент болон олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй юм.

Уг уулзалтыг нээж БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Монголын туршлага, тэр дундаа бэлчээрийн тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах, байгальд суурилсан шийдэл болон “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлж буй санаачилгуудыг танилцууллаа.

Дэлхийн хүн амын ердөө 7 хувийг бүрдүүлдэг далайд гарцгүй хөгжиж буй 32 орон дэлхийн нийт газар нутгийн 12 хувийг эзэлдэг боловч 2012-2023 онд бүртгэгдсэн ган, хөрсний гулгалтын 20 гаруй хувьд өртсөн байна.

Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын газар нутгийн талаас илүү хувь нь хуурай бүсэд хамаардаг.

Тиймээс эдгээр улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, газрын доройтол, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилтийг нэмэгдүүлэхээр байр сууриа нэгтгэж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Далайд гарцгүй орнууд газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг хамтын ажиллагаа, санхүүжилтээ нэмэгдүүлэхээр байр сууриа нэгтгэж байна  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй