Олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр авто машин дотор 2 эрэгтэй хүн зодолдож буй бичлэг нийтлэгдсэн.
Тус үйл явдал нь энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж, цагдаагийн байгууллагад “Нисдэг машины хойд талд бусдад зодуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “С” нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан байна.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн.
| “Нисдэг машины хойд талд бусдад зодуулчихлаа” гэх дуудлага, мэдээллийг прокурорын байгууллагад шилжүүлжээ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.