Эбола вирусийн халдвар аваад байсан НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагын ажилтан Германы эмнэлэгт нас барсан талаар BBC мэдээллээ. Лейпциг хотын эмнэлгийн эмч нарын хэлснээр Судан гаралтай, 56 настай эрэгтэй эболагийн эсрэг туршилтын эм хэрэглэж байсан ч амьсгал хураасан байна. Тэрээр халдвар хамгийн их тархсан улсуудын нэг болох Либерит ажиллаж байхдаа халдвар авчээ. Тус үхлийн аюултай вирусийн улмаас нас барсан хүний тоо 3-р сараас хойш 4 мянга даваад байгаа ба тэдний ихэнх нь Либери, Сьерра Леон, Гвинейн иргэд байсан юм. ДЭМБ-ын анхааруулснаар эболагийн тархалт зарим улс орнуудын оршин тогтнолд ч аюул учруулж байна.
Эбола вирустай холбоотой өөрчлөлтүүд:
• АНУ, Их Британи болон бусад улсууд нисэх буудлууд дээр шалгах төхөөрөмж ажиллуулж эхлэв.
• Сьерра Леоны олон улсын энхийг сахиулах хүчний анги нэгтгэлийн нэг албан хаагч Эболагаар халдварласан нь тогтоогдсоны дараа тус ангийг карантинд оруулжээ.
• Испанид эбола вирусийн халдвар авсан сувилагч эмэгтэйн биеийн байдал хүнд байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
НҮБ-ын ажилтан Эбола вирусийн халдвар авч нас баржээ | ||
Үзсэн: 1546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.