Шууд Chart

Уран бүтээлчид нэгдлээ

2014-10-15 10:15:35

"ЧҮРЭ" уран бүтээлийн нэгдлийг КУДС-ийг 2005 онд төгссөн мэргэжлийн уран бүтээлчид хамтран байгуулжээ. Тэд тайз, дэлгэцийн урлагийг олон улсын тавцанд өрсөлдөхүйц шинэ түвшинд гаргах эрхэм зорилготой аж.

Тайз, дэлгэцийн салбарт 10 гаруй жил ажилласан есөн чиглэлийн мэргэжилтэй 70 гаруй уран бүтээлч дээр үндсэн багаа бүрдүүлж, СУИС, Мюзик холл, Зохиомж, Бэрс, Харцага зэрэг урлагийн сургууль төгссөн 100 гаруй уран бүтээлч тус нэгдэлд байдаг юм байна. 
Цаашдаа энэ нэгдэлд нэгдэх хүсэлтэй уран бүтээлчид болон компаниудад "ЧҮРЭ" уран бүтээлийн нэгдлийн үүд хаалга нээлттэй бөгөөд Яруу сэтгэгч хүний хөгжлийн нэгдэл, Тэгт тойрог кино компани, Бланс кино компани, Кидс фото студи, Оньс студи, X center хэвлэлийн газар тус тус нэгдээд байна.
Мөн ССАЖЯ, КУДС, Номин холдинг, Цэцүүх трэйд, Алтан халбага ХХК, Нирваань кинг ХХК, Кар турист ХХК, ЭССО ХХК, Эмонда ХХК зэрэг төрийн болон хувийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Уран бүтээлчид нэгдлээ   
Үзсэн: 1750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй