
Аравдугаар сарын 15-ны өдрийн өдөр тутмын сонинуудын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Улстөрчдийн “тогоо”-нд түлэгдсэн түлэнхийн төв, “Жилийн таван хувийн хүүтэй зээл олгоно”, “Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал эхэллээ”, “Оролцоотой өсөлт”, “Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг ражин боомтоор далайд гаргана”, “Түрэмгий “ногоон”-ы түйвээн”, “Ж.Гүррагчаа: Хиншүү хярвастай ч гэсэн эх дэлхийн минь агаар гэж бодохоор цочром мэдрэмж төрсөн”, “Чимээгүй говийн тэмээтэй хатагтай” зэрэг нийтлэл материалыг уншаарай.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Шинэ сайд нарыг өнөөдөр томилох бололтой”, “Н.Болд: Надад ганцхан “Анод” банкны лецинзийг өгчих”, “Нисэх онгоцны буудал замын ажлаас болж хугацаандаа ашиглалтад орохгүй нь”, “Сэтгэл шимшрүүлсэн “Анчин” охин”, “Элэгний хорт хавдар”, “Т.Болормаа: Эмнэлэг бол маш урт хугацааны дараа хөрөнгө оруулалтаа нөхдөг салбар”, “Ц.Нямдорж: АТГ-ынхнаас шүүхийнхэн үхтлээ айдаг болсон”, “Л.Энхбаатар: Эбола вирус хүйтэнд тэсвэртэй” гэх мэт материалыг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Шинэ сайд нарын нэр тодорлоо”, “Нэг баг, хоёр төгөл”, “Д.Ганцэцэг: Мансууруулах бэлдмэл архинаас 60 дахин их донтуулдаг”, “С.Ганбаатар: Улстөрчид өөрсдөө жинхэнэ асуудал болж байна”, “Э.Ёндоншарав: Бурхан хаалгаа түгжсэн бол цонх нь онгорхой байдгийг үргэлж санаж яв”, “Ман Ин Жү: Эх газрын хятадад ардчилал хэрэгтэй” гэх мэт нийтлэл, ярилцлагыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Засгийн газрын хоёрдугаар ээлжийн сайд нар хэн бэ?”, “Зоосны нүхээр зоог ологчид”, “Б.Мандат: Орон нутгийн замуудын засвар энэ сард дуусна”, “Хувьцааны ханш яагаад өсдөггүй вэ?”, “Лүн сум өнгө засчээ”, “Э.Гантулга: Эрчтэй ажиллах цаг хугацаагаа тендерээс болж алдаж байна”, “Кайлаш Сатьярти: 186 сая хүүхэд хүнд хүчир хөдөлмөрийн золиос болж байна”, “Олимпиад бизнес болжээ”, “Б.Ганбат: Малчин бэлддэг сургууль байгуулъя” зэргийг уншаарай.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “С.Бямбацогт, Г.Батхүү, Д.Бат-Эрдэнэ нартай хөтлөлцжээ”, “Г.Баярсайхан: ХАА-н талаар баримтлах бодлого хуучирсан байна, Шинэчлэх шаардлагатай”, “Хий дамжуулах хоолойн хөрөнгө оруулалтыг “Газпром”-д санал болгожээ”, “Тансаг “Хангай”-г танигдахгүй болгосон хэвээр байлгах уу” зэргийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Ц.Элбэгдорж: Транзит тээвэр бол гуравдагч хөрш рүүгээ гарах зам”, “Сангийн яамыг АН авч, МҮАН засагт суудалгүй хоцрох нь”, “Д.Түмэнжаргал: Лу гүн бол Монголын түүхийн нүүдлийн мэргэн хөтөч”, “Хогны уут өөрөө хог”, “Өвчтөнөө сөхрүүлж, өөрсдөө хөлжсөн Гэмтлийнхэн”, “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн махны үйлдвэртэй боллоо”, “ОХУ барууны нөлөөллөөс “зугтах” зүүнийг чиглэсэн бодлогоо хэрэгжүүлж эхэллээ”, “Ч.Нарантуяа: Азийн наадмын алтан медаль миний гомдлын хүлээсийг тайлсан”, “Д.Отгонбаяр: Эх орныхоо бяцхан иргэдэд бага ч гэсэн тус хүргэнэ” гэх зэрэг мэдээ, мэдээллийг уншиж болох ажээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.