Шууд Chart

Улсын филармони өвөл цагийн тоглолтын нээлтээ хийнэ

2014-10-15 10:19:45

Улсын филармони өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ ирэх сарын таванд “Баян Монгол” чуулгад “Уран сэтгэмж” нэртэйгээр хийхээр болжээ.
Мөн ирэх сарын зургаанд симфони найрал хөгжмийн хамтлагийн 55 жилийн ойн тоглолт, долоонд Морин хуурын чуулга 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж өөрийн орны төдийгүй гадаадын шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн толилуулах бол есөнд дээрх гурван хамтлаг хамтарсан тоглолтоо хийх гэнэ.

Ирэх сарын есөнд болох Улсын филармонийн нэгдсэн тоглолтод филармонийн бүх уран бүтээлчээс гадна тэдний дэргэдэх “Voice”, “Шуранхай” хамтлаг, ардын дууч Д.Бурмаа нарын арав гаруй дуучин оролцох юм.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Улсын филармони өвөл цагийн тоглолтын нээлтээ хийнэ  
Үзсэн: 2059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй