Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Амссемблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" хэмээн тунхагласан байдаг. Энэ жил "Дэлхийн гар угаах өдөр" "Цэвэр агаар амьдралыг аварна" гэсэн уриан дор явагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь халдварт өвчнөөс хүмүүсийг аврах энгийн үйл ажиллагаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Мөн дэлхий нийтийг цочроогоод байгаа "Эбола" вирусын халдварын талаар мэдээлэл өгснийг та бүхэнд хүргэж байна.
2013 оны 12 дугаар сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн Эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, гурван тивийн долоон улс оронд бүртгэгдэн, энэ сарын 10-ны өдрийн байдлаар 8399 хүн өвчилж 4033 нь нас бараад байна.
Хамгийн гол зүйл нь энэ өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд хувийн ариун цэвэр сайн сахих бөгөөд онцын шаардлагагүй бол вирус гарч байгаа орнуудаар явахгүй байх, мал аж ахуйн фермерүүдээр явахдаа болгоомжтой хандах, халуурах, сульдах буюу ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг санууллаа. Одоогоор манай улсад энэ өвчин нь илрээгүй байгаа ч орж ирэх магадлал бас бий гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эбола вирусээр халдварласан хүмүүсийн 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай | ||
Үзсэн: 1505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.