![](/uploads/201410/news/thumb/1070fc7b723915fc9b10191768aee748_x3.jpg)
Худлаа ярьж буйг илрүүлэгч төхөөрөмжийн мини хувилбар гарчээ. Уг төхөөрөмжийн мэдрэгчтэй үзүүрийг хуруундаа бэхлээд асуултад хариулах байдлаар шалгуулах гэнэ. Ингэснээр хүний зүрхний цохилт, арьсны гадаргуугийн хариу үйлдэл зэргийг харьцуулан шинжилж худал ярьж буй эсэхийг тогтоон дохиолол өгөх юм.
Ямар нэг маргаан, тэр тусмаа гэр бүл дотор болдог хэрүүл тэмцэл ихэнхдээ хэн нэгэн худал ярьснаар дэгддэг байна. Тиймээс худлаа ярьж буйг илрүүлэх төхөөрөмжийн жижиг хувилбарыг бүтээжээ. Энэхүү авсаархан төхөөрөмжийг гэртээ хэрэглэж болох ба үнэн худлыг ялгахад хялбархан болох гэнэ. Одоогоор санал болгож буй үнэ 400 ам.доллар ажээ.
Худал яриа илрүүлэгчийг 400 ам.доллараар санал болгож байна | ||
Үзсэн: 3042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.