П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн энэ улирлын анхны тоглолт өнгөрсөн бямба, ням гарагуудад боллоо. Дуурь бүжгийн эрдмийн театр 52 дахь улиралд хүрэн хөшгөө “Учиртай гурван толгой” дуурь, “Хунт нуур” балетаар нээж байгаа юм.
Монголчууд “Хунт нуур” бүжгэн жүжгийг 1975 оны зургаадугаар сарын 28-нд анх үзэж, түүнийг нь Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэн найруулсан байдаг.
Анхны тоглолтыг ардын жүжигчин Ж.Чулуун удирдан тоглуулж, хар, цагаан хунгийн дүрд ардын жүжигчин Ю.Оюун, ханхүүд гавьяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадайд ардын жүжигчин О.Ганбаатар бүжиглэж байжээ.
"Хунт нуур" бүжгэн жүжгээр улирлын тоглолт эхэллээ | ||
Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.