Шууд Chart

Техасын эмнэлгийн 70 гаруй эмч хөл хорионд байна

2014-10-16 14:14:34

Эбола вирусээр нас барсан Томас Эрик Данканыг эмчлэх багийн хоёр сувилагч тус өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдоод байна. Тиймээс Томас Эрик Данкантай харьцсан гэж сэжиглэгдсэн Техасын эмнэлгийн 70 гаруй ажилтанг хөл хорионд оруулаад байгаа аж. Энэ талаар АНУ-ын сувилагчдын холбоо “Сувилагчид халдвар авсан нь тэдний хувцас хэрэглэл бүрэн гүйцэт биш биеийнх нь зарим хэсэг ил гарсан байснаас үүдэлтэй” гэж тайлбарлажээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын эрүүл мэндийн албаныхан Эмбер Винсонд эболагийн шинж тэмдэг илрэхээс өмнө өнгөрсөн даваа гарагт нисэх онгоцоор хамт зорчсон 132 хүнийг хайж байгаа гэнэ. Тэрээр “Frontier Airlines” компанийн 1143 дугаар нислэгээр Клийвлэндээс, Охайогоор дамжин Даллас хүрэх чиглэлд зорчсон ажээ.

Одоогоор эбола вирусийн улмаас 5000 орчим хүн нас барж, 10 мянга орчим хүн өвчлөөд байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Техасын эмнэлгийн 70 гаруй эмч хөл хорионд байна  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй