Шууд Chart

Цагдаа нарын ажлыг иргэд дүгнэнэ

2014-10-16 14:31:20

Энэ жил анх удаагаа нийслэлийн Цагдаагийн Ерөнхий газрын даргыг нээлттэй сонгон шалгаруулсан билээ. Шалгаруулалтад тэнцэж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар томилогдсон Ч.Болдбаатар ажлаа хүлээж авахдаа “Иргэдийн эрүүл, амгалан тайван амьдралын төлөө үйлчлэх найман зорилт бүхий "Иргэний төлөө-найрсаг цагдаа" мөрийн хөтөлбөрийг боловсруулан шалгаруулалтад оролцсон. Миний бие эхний ээлжинд иргэдээр тухайн цагдаагийн ажил үүргийг дүгнүүлдэг болно. Өөрөөр хэлбэл, дуудлагад очсон цагдаа бүр иргэдээр ямар хэмжээнд үйлчилсэн болохоо дүгнүүлж байна гэсэн үг юм. Цаашид Засгийн газрын бодлого шийдвэр, нийслэлийн Засаг дарга, НИТХ-аас гаргаж байгаа эрхзүйн баримт бичгүүдэд нийслэлчүүдийнхээ тайван байдлыг хамгаалах, аюулгүй орчинг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллахад онцгойлон анхаарч ажиллана" гэсэн байна.

Харин түүнд амжилт хүсч хотын мээр Э.Бат-Үүл "Нийслэлийн цагдаагийн газрыг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчилсөн нь хэлбэрийн төдий өөрчлөлт биш юм. Энэ бол агуулгын том өөрчлөлт болсон гэдгийг зориуд онцолмоор байна. Энэхүү өөрчлөлт нь захиргааны өмнө хариуцлага хүлээдэг цагдаагийн байгууллагаас иргэдийн өмнө хариуцлага хүлээсэн байгууллага болон өөрчлөгдөж байгаа юм. Хотын цагдаагийн газрын даргыг сонгон шалгаруулахдаа иргэдийн оролцоотойгоор шалгаруулсан нь хамгийн гол нь" гэжээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Цагдаа нарын ажлыг иргэд дүгнэнэ  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-10-16 14:46
tegmeer um daa zamiin tsagdaa nar jaahan uman deer shaltaglaj l torgoh gedeg shu dee

Бидэнтэй нэгдээрэй