Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Замын хашлагыг налуу болгоно

2014-10-16 14:39:53
Error loading player: No playable sources found

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд авто замын хашлага буюу бродюрыг налуу болгох хүсэлтийг холбогдох албаныханд хүргүүлжээ. Тодруулбал, тэд тэргэнцэртэй, дугуйтай хүн зорчиход саад болж буй хашлагуудыг улаан өнгөөр ялган будаж, налуулах шаардлагыг хүргүүлсэн байна. 

Тус шаардлагын дагуу Улаанбаатар нэгтгэлийн баруун салбарын хамт олон явган зам дагуух хашлагыг налуу болгож эхэлсэн байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс налуулах боломжтой хашлагын тоо болон байрлалыг гаргаж, өчигдрөөс эхлэн МУБИС-аас баруун дөрвөн зам хүртэлх  нийт 85 хашлагыг налуулж эхэлжээ. Энэхүү ажил ирэх баасан гараг буюу аравдугаар сарын 17 хүртэл үргэлжлэх ажээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Замын хашлагыг налуу болгоно  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй