Шууд Chart

“Хурд” хамтлаг тусламжийн гараа сунгалаа

2014-10-16 14:47:38

Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонсогч фенүүддээ сонин содон гэнэтийн бэлгүүдийг зориулсаар ирсэн юм.

Тэрбээр тэрхүү олон гайхалтай үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож өнөөдөр орон нутгийн эмнэлэгүүдэд хүүхдийн эмчилгээний өндөр үнэ бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжийг хандив болгож хүлээлгэн өгч буй талаараа мэдээлж “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

Энэхүү хүүхдийн эмчилгээний техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны 11 сарын 29,30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд зохион байгуулсан ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн аж.
 
Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагааны нэгэн онцлог нь, өндөр ач холбогдолтой үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг орон нутгийн эмнэлэгүүдэд гардуулан өгч байгаад байсан бөгөөд Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын амаржих газар, хүүхдийн тасгийнханд олгосон юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хурд” хамтлаг тусламжийн гараа сунгалаа  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй