Шууд Chart

Toyota Motor-ийн 1.75 сая автомашинд ямар асуудал гарав?

2014-10-16 14:58:25

Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor" компани 1.75 сая автомашинаа олон улсын зах зээлээс эргүүлэн татаж байна. Тус компанийн мэдээлснээр тормозны систем дэх гэмтэл болон бусад доголдлыг засахын тулд компани ийм шийдвэрт хүрчээ. Гэхдээ одоогийн байдлаар автомашины гэмтлийн улмаас ямар нэгэн осол гарч, хүний амь эрсэдсэн тохиолдлын талаар мэдээлэл ирээгүй байна гэж Toyota мэдээлэв.

Автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч тус компани энэ удаад Crown Majesta, Toyota Auris, Noah болон Voxy зэрэг тормозны систем нь гэмтэлтэй загваруудыг эргүүлэн татаж байгаа юм. BBC-ийн мэдээлснээр эдгээр автомашинууд 2007 оны зургаадугаар сараас 2012 оны хооронд үйлдвэрлэгджээ. Өнгөрсөн сард Toyota Tacoma загварын 690,000 автомашинаа мөн л тормозны системд гарсан асуудалтай холбоотойгоор эргүүлэн татсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Toyota Motor-ийн 1.75 сая автомашинд ямар асуудал гарав?  
Үзсэн: 1740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй