“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж байгаа билээ.
Ц.Батчулуун нь нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Энэ мэс заслыг Монголд хийдэггүй тул БНСУ-д хийлгэх шаардлагатай тул зардал нь 250-300 сая төгрөг болж байна.
Ардын жүжигчний эмчилгээнд зориулан МУГЖ Г.Эрдэнэбат, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа тэргүүтэй хүмүүс “Эгшгэн өргөл” нэртэй хандивын аян зохион байгуулж, энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.
Тэгвэл Америк, Япон дахь монголчууд ч энэхүү буяны аянд нэгдэн ороод байна. АНУ-ын Баруун эрэгт ажиллаж амьдарч буй түүний шавь нар, урлагийн анд нөхөд хамтарч энэ сарын 25-ны өдрийн 13:00 цагт Оакланд хотын Ажаа гэгээний төвийн байранд ардын урлагийн “СЭТГЭЛИЙН ДЭМ” хандивын тоглолт хийхээр болжээ.
Ардын жүжигчин Ц.Батчулуунд зориулж хандивын тоглолт хийнэ | ||
Үзсэн: 1583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.