Шууд Chart

Ц.Баасандорж: Өлсгөлөнг нь зогсоохгүй бол тэр хүн үхэх аюултай

2014-10-17 08:27:28

Өнгөрөгч 15-ны өдөр 14:00 цагийн үед Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хуурай өлсгөлөн зарласан билээ. Үүнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Ц.Баасандоржтой холбогдлоо. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийн энэ хэрэгт АТГ-аас 12 байцаагч гарган ажилласан. АТГ уг нь 20 гаруйхан л ажилтантай. Гэтэл тэдгээрийнхээ тал хувийг гаргаж энэ хэрэгт ажиллуулсан атлаа одоог хүртэл хэргийг шийдвэрлэж чадахгүй байна. Би өмгөөлөгчийн хувьд зөвлөхөд “Өлсгөлөн битгий зарла” гэсэн хүсэлтийг тавьсан. Гэхдээ зарлачихлаа. Зөвлөхийн хувьд зүрхний маш хүнд хэлбэрийн өвчинтэй хүн. Тэрбээр өмнө нь Хятад улсад очиж зүрхний эмчилгээ хийлгэдэг байсан юм билээ. Гэтэл хоригдсноосоо хойш эмчилгээ, тан нь тасраад зүрхнийх нь хэм алдагдах болсон. Дээр нь өлсгөлөн зарлачихлаа. Өлсгөлөнг нь ямар нэгэн аргаар зогсоохгүй бол тэр хүн үхэх аюултай. Хэрэг нь шийдэгдэхгүй, дээр нь амь насаа алдаж болохгүй биз дээ. Зөвлөхийн хувьд “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан гэмгүй залуусыг хохироохоо болихыг шаардаж өлсгөлөн зарласан. Одоогийн байдлаар нэг ч холбогдох албан тушаалтан зөвлөхтэй уулзсангүй, ямар нэгэн хариулт өгсөнгүй. Өмгөөлүүлэгчийн маань бие муу байхад нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхгүй, гаднаас нь хянагчид харах төдий л байж байна. Хэрэгт холбогдуулан шалгуулж байгаа хүмүүсийг эхний ээлжинд Шүүхийн шийдвэрийн эмнэлэгт эмчилж байсан. Гэтэл АТГ-аас энэ хэрэгт холбоотой хүмүүст эмчилгээ үзүүлсэн эмч нарт эрүү үүсгэсэн. Одоо эмч нар АТГ-аас айгаад юу ч хийж чадахгүй, хүсэхгүй байгаа. Би ер нь шүүхэд итгэхгүй байна. Бидэнд хорих үндэслэлээ хэлээгүй, харуулаагүй байж өмгөөлүүлэгчийг маань хориод байгаа. Мөрдөн байцаалт нь нэг талыг баримталсан болоод байхаар хэрэг яаж шийдэгдэх билээ” гэлээ.

Одоогоор Л.Гансүх хэдий болтол өлсгөлөн зарлах нь тодорхойгүй байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийн дагуу энэ сарын 29-ний өдрийг хүртэл хоригдох билээ. Түүний өмгөөлөгчийн ярьснаар хэрэв АТГ дахин шалтгаан гаргаж, ШШГЕГ-т үүрэг өгвөл үргэлжлэн хоригдох магадлалтай аж.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ц.Баасандорж: Өлсгөлөнг нь зогсоохгүй бол тэр хүн үхэх аюултай  
Үзсэн: 1489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2014-10-17 09:41
ENKHBAYAR ahaas asuu. uhthgui bn argiig zaaj ugnu

Бидэнтэй нэгдээрэй