Өдөр тутмын сонинуудын аравдугаар сарын 17-ны өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Ч.Хашчулуун: Шатдаг занарт Оюутолгойтой дүйх хэмжээний хөрөнгө оруулалт татах бололцоотой”, “Б.Ганболдын хөлбөмбөгийн арга хэмжээнд оролцох эрхийг таван жилээр хаслаа”, “Баянгол дүүргийн эмнэлгийн шинэ барилга нээлтээ хийлээ”, “Оросыг хонины маханд оруулчихаад дараа нь хонио зарж баяжих үлгэр энэ болой”, “Ё.Отгонбаяр: Төрийн яамыг фракц, намуудад өмчлүүлээд өгчихсөн мэт хандаж болохгүй”, “Ц.Алдармаад долоон жил хорих ял оноолоо” гэсэн гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Сүүлийн 25 жилд бариагүй эмнэлэг үүдээ нээв”, “Баялгийг дахин хуваарилах мэх”, “Сэтгэлийн хиргүй хүн хийгээд Баянгол амны П.Лхагважав”, “Эко зогсоолын ажил яагаад гацав”, “Улаанбаатар, Дарханы хооронд рейлбус хурдална”, “Хураасан буудайн хэмжээ ургацын урьдчилсан балансыг давлаа” гарчигтай ярилцлага нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Төрийн өмчит компаниудын захирлуудыг шийтгэв”, “Эрүүл мэндийн шинэ төв үүдээ нээлээ”, “Бид мэргэжлийн хөгжимчдийн чадварыг харуулах болно”, “Завгүй явахад жаргалтай байдаг юм”, “Хүний хайлан маань нисэн оджээ” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Н.Батцэрэгийг Ерөнхийлөгч дэмжихгүй бололтой”, “Орос руу ирэх сараас визгүй зорчино”, “Штамп дардаг бүлэглэлийг илрүүлжээ”, “Дэлхийн шилдэг илтгэгч монголчуудын оюун ухаанд хувь нэмрээ орууллаа”, “Ээжүүдийн төгөлтэй болно”, “А.Өнөржаргал: Удахгүй инээдмийн киногоор бэлэг барина” зэрэг ярилцлагуудыг онцлож байна.
“Улс төрийн тойм” сониноос та “Б.Цогтгэрэл: АН-ынхан МАН-аас уул уурхайн сайд зээлэх гэж байгаа нь инээдтэй байна”, “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг татан буулгая”, “Орон нутгаас 37 багш хамрагджээ”, “Паралимпийн наадамд 61 тамирчин оролцоно” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Сонгууль луйвардсан Д.Зоригтыг сангийн сайдаар тавьж болохгүй гэв”, “Түлэнхийн төвийн газар яасан бэ, Н.Удвал сайд аа”, “Сурагчид комикс эмийг ууж мансуурдаг гэв”, “Т.Оюун: Эдийн засгийн тогтворгүй байдлаас болж хоршоодын үйл ажиллагаа зогсч байна”, “Гандан бууршгүй зүтгэлийн тэмдэглэл” зэрэг мэдээ, сурвалжлагыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.