Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас энэ оны тавдугаар сарын 3-нд, 20-нд тус тус зохион байгуулсан “Оролцоог бодит болгоё” чуулганд "Салхич шувуу" төвийн удирдах зөвлөл сайн дурын гишүүдээс оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, нийгмийн хандлагыг өөрчлөхөд хэвлэл мэдээлэл, уран бүтээлчдийн оролцоог дэмжиж ажилласан туршлагаа солилцож, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ.
Тус төв дэргэдээ 2010 оноос хойш өсвөр үе залуучуудын “Оюуны элч” клубыг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд АНУ-д туршлага судлан зохион байгуулсан хөгжлийн төлөө хамтдаа уриатай сэтгүүлчид, иргэдийн хамтарсан аялалд залуусын төлөөллийг оролцуулсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч амьдрах арга ухаан сайтай, сэтгэлийн бяд тэнхээтэй найзуудынхаа авьяас чадварыг үнэлэн, ажил мэргэжлээрээ дэмжин үерхдэг хүүхэд, залуучуудын тоо 200 дөхсөн гэнэ. Тэдгээр нь нийгмийн ажилтан, багш, сувилагч, сэтгүүлч, зураглаач, дуучин, уран бүтээлчид гээд өөр өөрийн мэргэжил, ажил амьдралтай ч залуу насныхаа хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн үерхэж нөхөрлөдөг нь олзуурхам аж.
“Оролцоог бодит болгоё” чуулган болжээ | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.