Шууд Chart

“Үндэс нэгтэй цэцэгс” үндэслэж эхэлжээ

2014-10-17 16:49:56

“Пентатоник академ”-ийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, “Салхич шувуу” төвийн захирал Д.Бадамхандын үг “Үндэс нэгтэй цэцэгс” дуугаар нэрлэгдсэн хүүхэд залуучуудын баярын арга хэмжээ нь 2010 онд Азийн шилдэг төсөл болж байсан байна.

JCI UB CENTRAL, АНУ-гийн элчин сайдын яам, Асаршёрү сан, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагууд хамтран ажилласан энэхүү төсөлд хамрагдсан хүүхдүүд хийсэн бүтээсэн зүйлсээрээ үзэсгэлэн гаргаж, Гремийн гурван удаагийн шагналт “Озо матли” хамтлагийн гишүүдтэй уулзаж, тоглолтыг нь үзэж сонирхсон нь хэзээ ч марташгүй сайхан үйл явдал боллоо.
“Салхич шувуу төв” дээрх нэрээрээ нэрлэгдсэн зорилтот гэр бүлийн хөгжил, хүүхэд залуучуудын амьдралд бодит дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөж, үүнийхээ нээлтийг энэ оны зургаадугаар сарын дөрвөнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон “Тэнгэр бөөний худалдааны төв” , АПУ ХХК-ний бүтээгдэхүүн” Сайн тараг”, “Номин хоме стайл”-ын хамт олон, Dreem телевиз, МҮОНРТ, UBS телевиз зэрэг дэмжигчдийн оролцоотойгоор амжилттай эхлүүлжээ. Санаачилгыг Зууны мэдээ сонин, LIKE HD телевиз, Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Залуу ноёд хатагтайн сургууль Лэди төв зэрэг байгууллагууд дэмжихээ илэрхийллээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Үндэс нэгтэй цэцэгс” үндэслэж эхэлжээ  
Үзсэн: 1968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй