Шууд Chart

Рейлбус Дархан-Улаанбаатарын чиглэлд явна

2014-10-17 16:48:11

Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр “РА-2” төмөр замын автобус буюу рейлбусыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар хооронд өдөр бүр аялуулахаар боллоо.

Рейлбус өглөөний 09:40 цагт Улаанбаатараас гарч, 13:33 цагт Дарханд ирэх бөгөөд Дарханаас 13:54 цагт гарч, Улаанбаатарт 18:12 цагт ирнэ. Улаанбаатар-Дарханы чиглэлийн РА-2 рейлбус Зүүнхараа өртөөнд 12:02 цагт ирж, 12:07 цагт явах 5 минутын, Дархан- Улаанбаатарын чиглэлийн РА-2 рейлбус Зүүнхараа өртөөнд 15.24 цагт ирж, 15.35 цагт явах 11 минутын,  Мандал өртөөнд 16:46 цагт ирж, 16.50 цагт явах 4 минутын,  Улаанбаатар-2 өртөөнд 18:04 цагт ирж, 18:06 цагт  явах 2 минутын зогсолттойгоор аялана. Рейлбусаар Улаанбаатар-Дархан хооронд том хүн 20700, хүүхэд 8900 төгрөгийн, Улаанбаатар-Зүүнхараа хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөгийн, Зүүнхараа-Дархан хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй  тасалбараар тус тус зорчино.  
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Рейлбус Дархан-Улаанбаатарын чиглэлд явна  
Үзсэн: 1636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй