![](/uploads/201001/news/thumb/.png)
Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын хооронд байгуулсан гэрээний дагуу өнөөдөр 68 албан хаагч хойд хөршид цэргийн академи, сургуульд суралцахаар эх орноосоо мордож байна. Сүүлийн жилүүдэд ОХУ-д цэргийн мэргэжлээр суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 93 албан хаагч хөнгөлөлттэй болон буцалтгүй тусламжаар суралцаж байгаа бол өнөөдөр энэ тоо 60 гаруй хувиар нэмэгдэж байна. Анх удаа 14-15 настай 20 хүүхэд цэргийн сургуульд суралцахаар явж байгаагаараа онцлогтой бөгөөд бусад 48 цэргийн албан хаагч нь ОХУ-ын Москва хот дахь Агаарын цэргийн академи, Тверь хот дахь Агаар-сансраас хамгаалах цэргийн академи, Смоленск хот дахь Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн академи, Санкт-Петербург хот дахь Артиллерийн академи, Ар тал тээврийн академи, Цэргийн холбооны академи, Цэргийн хүн эмнэлгийн академид 2-7 жилийн хугацаагаар суралцах аж.
Цэргийн алба хаагчид эрдмийн аянд мордлоо | ||
Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.