Шууд Chart

"Х.Билэгжаргал-60" тоглолт амжилттай боллоо

2014-10-20 08:22:59

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын 60 насны ойд зориулсан хүндэтгэлийн концерт болж өндөрлөлөө. 

Тоглолтыг нээж Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол Улсын төрийн соёрхолт, МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч МУУГЗ Б.Бямбабаяр, УДБЭТ-ын удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, УДБЭТ-ын найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган нар үг хэлж хуучны дурсамж яриа дэлгэлээ.

 

Х.Билэгжаргал агсны хүү "Билэгжаргал сан"-гийн тэргүүн Б.Мөнхманлай нь УДБЭТ-ын найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулганд хүндэтгэл үзүүлснээр тоглолт эхэлсэн. 
Тоглолтод МУАЖ А.Долгор, Б.Жавзандулам, Д.Самбуу, МУГЖ Г.Эрдэнэбат, Х.Үнэнхүү, У.Далантай, УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ш.Наранчимэг, А.Сайнбаяр О.Хүрэлбаатар, дуучин СТА Г.Эрдэнэтунгалаг, ЦДБЭЧуулгын дуучин Ч.Бүдрагчаа, Төгөлдөр хуурч СТА Ц.Энхтөр, УДБЭТ-ын найрал дуучид, Симфони найрал хөгжим, ХБК-ийн оюутнууд оролцож нэрт хөгжмийн зохиолчийн шилдэг уран бүтээлүүдийг энэ үдэш амилууллаа. Удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх нар ажилласан юм.

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Х.Билэгжаргал-60" тоглолт амжилттай боллоо  
Үзсэн: 1670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй