Шууд Chart

Цагаан ордноос эболагийн талаар мэдээлэл хийв

2014-10-20 09:26:46

АНУ-ын удирдлагууд эболагийн талаарх ард түмний дунд дэгдсэн айдсыг бууруулах үүднээс иргэддээ хандаж мэдээлэл хийжээ. Тэд “Манай улсад эбола вирусын аюул маш бага. Гэхдээ бид Засгийн газрын зүгээс энэ асуудалд ноцтой хандаж байна. Эбола вирус агаар, амьсгалын замаар халддаггүй. Шүлс, цус мэтийн шингэн зүйлсээр дамждаг. Мөн энэ өвчнөөр өвчилсөн хүнээс эрүүл хүнд халддаг болохыг анхааруулж байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Африкийн орнуудад зорчихыг хориглох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд өвчинтэй тэмцэх ажлыг зохицуулах нэг хүнийг томилно гэдгээ мэдэгдсэн аж.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Цагаан ордноос эболагийн талаар мэдээлэл хийв  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй