Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-10-20 10:23:29

Өдөр тутмын сонинуудын аравдугаар сарын 20-ны өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна. 

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Өсөхөө аваргын аав Ц.Гэлэгжамц гуайнд өнжлөө”, “З.Цэрэндулам: Намаа хүмүүс хаяж байх хүнд цагт Дондог төмс тарьж намынхаа цахилгаан дулааны мөнгийг төлж байлаа”, “Өмнөговийн Ханбогдод нөөцөөрөө Тамсагтай эн тэнцэхээр газрын тосны орд байна”, “Хоточ банхартаа хоолноосоо нуугаад илүүчилдэг байлаа”, “С.Бямбацогт: Та нар яв, бид чадна гэсэн учраас чадах л хэрэгтэй”, “Хүүхдийнхээ ирээдүйд хэрхэн хөрөнгө оруулах вэ?”, “Оюунтуул, Алдармаа хоёрыг одоо ч сайн найзууд гэж ойлгодог” гэсэн гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Ойн зурвас байгуулалцаад 10 сая төгрөг авч, гадаад аялах нь”, “Тогтвортой байдлын эрэлд”, “Австрали улс Ирак руу цэрэг илгээхгүй”, “Баавгайд алгадуулсан уул уурхайн хувьцаа”, “Хоёр хөршийн нийслэлийг холбох хурдны төмөр зам Монголоор дайрна”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд үүсгэн байгуулагчаар оролцоно” гарчигтай ярилцлага нийтлэгджээ.
 
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Майханд өнгөрүүлсэн хорин жил”, “Л.Болд: Гадаад яамны шинэ нэрийг цаашид өөрчлөх шаардлагатай”, “Шилдэг орчуулгын бүтээлийг шагнана”, “Т.Намжил: Зээл болгон өр болдоггүй”, “Улсын их дэлгүүрийн хувьцааны ханш бууралттай байна”, “Ц.Мөнхбаяр нар Ерөнхийлөгчийн өршөөлийг хүлээж байна” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Тэр Монголынхоо нэрийг мөн ч их гаргасан даа”, “Монголд нэвтрэх визийн хүсэлтийг хязгаарлана”, “П.Сэрдамба: Бид 2014 онд тавьсан гол зорилгоо биелүүлсэн”, “Монголын жүдочид багаараа Ташкентын гранприд түрүүллээ”, “С.Цэрэнчимэд жиндээ анх удаа чансааг тэргүүлэв”, “С.Тулга: Бидний дараагийн зорилго бол олимп, дэлхийн аваргад оролцох” зэрэг ярилцлагуудыг онцлож байна.
 
“Улс төрийн тойм” сониноос та “Н.Алтанхуяг: Амь авраач Н.Энхбаяр аа”, “М.Сономпил: Н.Батцэрэг дарга УИХ-ын гишүүнээсээ татгалзах боломжтой”, “Гадны банкийг Монголд оруулахаас татгалзах шалтгаан”, “Үндэсний музей шинэ үзмэртэй боллоо”, “Өртэй компаниудын татварыг бууруулъя”, “Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байна”  гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай. 
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Эрх баригчид Н.Энхбаярын өмнө сөхөрлөө”, “Я.Содбаяр: Н.Алтанхуяг зуурсан жонхууныхаа учрыг өөрөө олох ёстой”, “Иргэд бондын мөнгөний зарцуулалтад шүүмжлэлтэй хандаж байна”, “Гуравдугаар дунд сургуулийн байр 2015 онд ашиглалтад орно”, “Уул уурхайн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийнэ”, "Гандан бууршгүй зүтгэлийн тэмдэглэл” зэрэг мэдээ, сурвалжлагыг уншаарай.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй