Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Д.Эрдэнэсүх: “Railbus” 30 минут зогсож, баттерейгаа цэнэглэснээс өөр зүйлгүй

2014-10-20 11:02:11
Error loading player: No playable sources found

Өнөөдрөөс эхлэн “RAILBUS” Дархан-Улаанбаатарын чиглэлд үйлчлэхээр болсон билээ. Харин үүнтэй холбогдуулан хэд хоногийн өмнөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “RAILBUS”-ийг эвдэрсэн гэж мэдээлээд байсан юм. Бид энэ асуудлыг тодруулахаар Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт эрхэлсэн орлогч дарга Д.Эрдэнэсүхтэй холбогдлоо. 

-Хэд хоногийн өмнөөс “Railbus”-ийг эвдэрсэн талаарх мэдээлэл цацагдаж байсан. Эвдрэл гарсан уу, эсвэл худлаа мэдээлэл байсан хэрэг үү?

-Бид “Railbus”-ийн аяллын графикийг Замын даргын үзлэгийн хуваарьтай уялдуулан хийсэн. “Railbus” графикийн дагуу аялаж яваад Сүхбаатар зангилаанаас гарч Дулаан зөрлөг дээр 30 орчим минут зогсож аккумляторын баттерейгаа цэнэглэсэн. Энд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. Аяллаа цааш үргэлжлүүлэн Улаанбаатар хүртэл аялсан байгаа. Автобус төлөвлөсөн графикийн дагуу л аялаж байна.

-Цацагдсан мэдээлэлд хөдөлгүүрийг дахин засагдах боломжгүйгээр эвдэрсэн гэж бичсэн байсан? 

-Ямар нэгэн хөдөлгүүр эвдэрсэн, засагдах боломжгүй болсон гэдэг огт үндэслэлгүй худлаа мэдээлэл. Ноцтой гэмтэл гараагүй. Автобус аяллаа хэвийн үргэлжлүүлж байгаа.

-Өнөөдрөөс эхлэн “Railbus” Дархан-Улаанбаатарын чиглэлд үйлчлэхээр болсон. Уурын галт тэргээс илүү ашигтай ажиллаж чадах болов уу?

-Мэдээж, хэмнэлтийг тооцож үзсэн. Суудлын галт тэрэг 500-1000 орчим тонн жинтэй байдаг. Бүхэл бүтэн галт тэрэг хурд авах, байрнаас хөдлөх, “Railbus” хурд авах гэдэг бол тэс ондоо асуудал. Учир нь, “Railbus” энэ галт тэрэгний хажууд асар бага жинтэй. Тэгэхээр “Railbus” хурдаа богино хугацаанд авна. Тогтоосон хурдад нэлээд боломжийн хүрч очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 100 км/цагийн хурд зөвшөөрөгдсөн газар тулсан хурдаар явах боломжтой. Жолоодоход хялбар. Энэ нь, эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлт үзүүлэх нь ойлгомжтой. Цаг хугацааны хувьд Улаанбаатар-Дархан чиглэлд дөрвөн цаг орчим л явна. Автомашин таван цаг орчим явж байна. УБТЗ-ын тээвэр ямар ч эрсдэлгүй найдвартай тээврийн хэрэгсэл шүү дээ. Хотын төвөөс гарч байна. Хотын төвд очиж байна. Энэ тээвэр маань зорчигчдод ихээхэн хүрэх байх. 

-Үнэ ханшны хувьд ямар байгаа вэ?

-Улаанбаатар-Дарханы хооронд том хүн 20700, хүүхэд 8900 төгрөгөөр зорчино. Харин Улаанбаатар-Зүүнхараагийн хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөг, Зүүнхараа-Дарханы хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй тасалбараар зорчино. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Д.Эрдэнэсүх: “Railbus” 30 минут зогсож, баттерейгаа цэнэглэснээс өөр зүйлгүй   
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй