Шууд Chart

10 түймрийг гал унтраах ангийн хүчээр унтраажээ

2014-10-20 13:07:53

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Хан-Уул дүүрэгт  энэ сарын 4-нөөс 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 32 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэж, 302  мэдээллийг захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд гэмт хэргийн улмаас иргэд, аж  ахуйн нэгжид учирсан  21.2  сая  төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт Гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага ирээгүй. Гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн таван дуудлага,  нийт 11 дуудлага ирснээс нэг гал түймрийг  иргэд унтрааж, 10 гал түймрийг гал унтраах ангийн хүчээр унтраажээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

10 түймрийг гал унтраах ангийн хүчээр унтраажээ   
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй