Шууд Chart

Шүүгч, шүүх бүрэлдэхүүнд заналхийлсэн баримт давамгайлжээ

2014-10-20 13:21:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэл, түүний хүрээнд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг билээ.  

Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон үйлдлийг баталгаажуулсан баримтыг нөлөөллийн мэдүүлэг гэдэг.
 
Тэгвэл өнөөдөр энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэл мэдээллийнхэнд хандаж хурал хийлээ. Өнөөдрийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлснийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлд баталгаажуулагдан нийт ирсэн нөлөөллийн мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох, 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр нөлөөлөхийг завджээ.
 
Харин нөлөөллийн мэдүүлэг ирсэн тохиолдолд Шүүхийн захиргааны тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.1.6-д заасны дагуу холбогдох ажиллагааг эхлүүлж, нөлөөлөхийг оролдсон этгээдийн үйлдэл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд халдсан гэж үзвэл түүнийг шалгуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөл холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлдэг журамтай юм байна.
 
Тэгвэл өнгөрсөн хугацаанд олны анхаарал татсан хэргүүд дээр үндэслэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, гавьяат хуульч Л.Бямбаа ярихдаа "Хатуу хууль нь олны анхаарал татсан хэргүүд дээр гэнэт гараад ирэхээр ард түмэн шүүгчид рүүгээ ханддаг. Хуулийг олон түмний эрх ашигт нийцсэн гэм бурууд нь тааруулсан эрхзүйн зохицуулалтыг УИХ-ын гишүүд, хууль тогтоогч нар хийдэг юм шүү дээ. Тэгэхлээр  үүний ялгаа заагийг мэдрэх хэрэгтэй. Яагаад УИХ-ын бурууг шүүгч нар хүлээх ёстой юм. Энэ хуульд одоо эрхзүйн зохицуулалт хийх хэрэг байна уу гэдэг нь сүүлийн үед гарч байгаа хэргүүд дээрээс харагдаад байна. Шүүхийн тухай багц хууль үйлчилдгээрээ үйлчилж байгаа. Гэмт хэргийн тухай хууль сая буцаагдлаа. Харин ард түмний дуу хоолой одоо хүрэх цаг нь болсон. Шүүгч нарт итгэж болно. Ард түмэн ямар ч шүүх хурлыг очиж үзэх боломж нь нээлттэй байна" гэлээ. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шүүгч, шүүх бүрэлдэхүүнд заналхийлсэн баримт давамгайлжээ   
Үзсэн: 1489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-10-22 19:46
mnb giin malnyydaa ta nar bac ariyn yabdaltai biluu tanaih ch abilgad idegdcen baigyylga sh te ta nar medee cyrbaljilga unegui yabyyldg bitii hytaarai daa kkk tanai tsagiin hurdiin doogyyr yabdg titr hurtel unelgeetei bdg sh te ugui l gj bitii heleerei dee kkk abilgachid

Бидэнтэй нэгдээрэй