Шууд Chart

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн эрхийг хасчээ

2014-10-20 14:58:49

Нийслэлийн Засаг даргын 2014 оны долоодугаар сарын 25-ны өдрийн А/634 захирамжийн дагуу ажлын хэсгийнхэн Эмээлт, Баруунтурууны авто вокзалд 24 цагаар үүрэг гүйцэтгэж хоногт дунджаар 900-1500 автомашинд хяналт шалгалтыг явуулж байна.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг /54088 хүн ам бүхий/ хариуцан ажилладаг. Эдгээр хороодын хэмжээнд 2014 оны есдүгээр сарын сүүлийн 14 хоногт 63, 2014 оны 10 дугаар сарын эхний 14 хоногт 62 гэмт хэрэг бүртгэгдэн нэг нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Замын Цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүнээс гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 402 жолоочийг илрүүлэн эрхийг хасч,  замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцох боломжгүй 86 тээврийн хэрэгслийг түр саатуулан журамлажээ. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн эрхийг хасчээ   
Үзсэн: 1351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй