
Өмнөдөөс хойд Солонгос руу Пхеньянийг шүүмжилсэн үгстэй агаарын бөмбөлөг хөөргөснөөс үүдэн хоёр улсын хил дээр буудалцаан болжээ. 10 минут гаруй үргэлжилсэн буудалцаанаас болж бэртэж, гэмтсэн хүний мэдээлэл одоогоор байхгүй байгаа бөгөөд яг үүнтэй ижил шалтгаанаар өнгөрөгч 10-ны өдөр мөн буудалцаж байсан билээ.
Хойд Солонгос Өмнөдийн идэвхтэнүүдийн бөмбөлөг хөөргөх үйлдлийг дайны өдөөн хатгалга хэмээн үзэхээ анхааруулсан боловч Сөүлийн албаныхан тэднийг хорих аргагүй гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгосын армийн генералууд хилийн зэвсэггүй бүсэд уулзах үеэрээ хэлэлцсэн боловч шийдэлд хүрч чадаагүй ажээ.
Хоёр Солонгосын хил дээр буудалцаан болов | ||
Үзсэн: 1228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.