Шууд Chart

“Morgan Stanley" банкны хувьцааны үнэ өсчээ

2014-10-20 15:52:47

“Morgan Stanley" банкны хувьцаа болон бондын арилжаанаас олох орлого есөн хувиар нэмэгдсэнээр, III улирлын цэвэр ашиг нь бараг хоёр дахин өссөн дүнтэй гарчээ. Өнгөрсөн оны III улиралд 906 сая ам.доллар байсан тус банкны цэвэр ашиг энэ онд 1.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Түүнчлэн тайланд ороогүй зарим гүйлгээг хасч тооцсон орлого нь 8.6 тэрбум ам.доллар болсон гэж “Morgan Stanley" банкнаас мэдэгдлээ. Мөн тус банкны энэ оны эхний есөн сарын орлого нь таван хувиар өссөн нь сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн их өсөлт болсныг эдийн засагчид онцлож байна. “Morgan Stanley" банкны хувьд тогтмол орлоготой үнэт цаасны хөрөнгө оруулалтаас хүртэх өгөөжөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Харин III улирлын ашгийн тайлан нь гарсны дараа “Morgan Stanley"-ийн нэгж хувьцааны ханш Нью-Йоркт 4.5 хувиар өсч, 34 ам.доллар болжээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Morgan Stanley" банкны хувьцааны үнэ өсчээ  
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй