Шууд Chart

Шүхэртэй жагсаалыг зогсоох хэлэлцээр хийнэ

2014-10-20 15:58:40

Хонгконгийн Засгийн газар болон ардчиллыг дэмжигчид гурван долоо хоногийн турш үргэлжилж байгаа жагсаалыг зогсоох албан ёсны яриа хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Энэхүү хэлэлцээ мягмар гарагийн үдээс хойш эхэлнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хонгконгийн цагдаа нар жагсагчдын барьсан хаалтуудыг нурааж, тэднийг тараахын тулд хүч хэрэглэж эхэлсний дараа, ардчиллыг дэмжигчдийн хөдөлгөөн улам ширүүссээр байгаа юм. Мөн үүнээс болж Монг Кок дүүрэгт цагдаа нар болон оюутнуудын дунд үүссэн мөргөлдөөн ням гарагт үргэлжилсэн байна. Хонгконгийн хууль сахиулагчид төв дүүргүүд дэх жагсагчдын барьсан хаалтуудыг авч байгаа ч орой болоход эсэргүүцлийн хөдөлгөөн ширүүсч байгааг ажиглагчид онцложээ.Түүнчлэн Хонгконгт жагсаал гарснаас хойш нийт 200 гаруй хүн бэртэж, гэмтээд байгаа гэж холбогдох албаныхан мэдээлсэн байна.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Шүхэртэй жагсаалыг зогсоох хэлэлцээр хийнэ  
Үзсэн: 1611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй