Шууд Chart

Украйн сөргөлдөгч талуудын аль, аль нь хүч хэрэглэж байна гэв

2014-10-21 09:31:59

Хүний эрхийн чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг Эмнести Интернэшнл байгууллагын мэдээлж байгаагаар Украйны зүүн хэсэгт дайтаж байгаа талуудын аль, аль нь хүчирхийлэл үйлдэж байна. Тухайлбал, Украйны Засгийн газрын цэргүүд Нижняя Крынкад дөрвөн эрэгтэйн аминд хүрснийг баттай нотлох баримт байгаа бөгөөд өнгөрсөн 9-р сарын 5-нд талууд гал зогсоохоор тохиролцсон ч зарим хэсэгт буудалцаан үргэлжилсээр байгаа ажээ.

Эмнести Интернэшнл-ийн Европ, Төв Ази хариуцсан захирал Жон Далхуисен "Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид ч, Киевийг дэмжигч хүчнийхэн ч Украйны зүүн хэсэгт аллага үйлдэж байгаад эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ энэ хүчирхийлэл яг хэр цар хүрээг хамарч байгааг тогтооход бэрхтэй" гэж мэдэгдсэн байна. Тус байгууллага түүнчлэн сөргөлдөгч талуудад хандан аллага хүчирхийллүүдийг нягт нарийн мөрдөн шалгахыг уриалсан гэж BBC мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Украйн сөргөлдөгч талуудын аль, аль нь хүч хэрэглэж байна гэв  
Үзсэн: 1718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй