Шууд Chart

"Лайкерс" хожимдсон хэдий ч гайхалтай эргэн ирэлтийг хийлээ

2014-10-21 10:28:04

NBA-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Тэгвэл улирал эхлэхээс өмнө урьдчилсан тоглолт болж байгаа бөгөөд өчигдөр болсон таван тоглолтын хамгийн сүүлд  "Лос Анжелес Лейкэрс" өөрийн талбай болох Степлис центрт "Юта Жазз" багийг хүлээж авч тоглолоо. Эхний хагаст 54-38 харьцаагаар "Юта Жазз" илүүрхсэн ч Лейкэрс сүүлийн хагаст гайхалтай тоглолт үзүүлсэн 91-98 харьцаагаар ялалт байгуулжээ. Ялангуяа гуравдугаар үеийн эхний долоон минутад 23 оноог авч онооны илүү байдлыг авсан бол эсрэг багтаа ердөө гурван оноог өгчээ. 
Тус тоглолтод Коби Брайнт багаа тэргүүлж 26 оноог авсан бол Карлос Бүүзэр 19 оноо, самбараас есөн бөмбөг авчээ.  Харин эсрэг багаас Буркс 21 оноог авчээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Лайкерс" хожимдсон хэдий ч гайхалтай эргэн ирэлтийг хийлээ  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй