Шууд Chart

"Миами Хит" хариугаа авлаа

2014-10-21 10:42:37

NBA-гийн 2014-2015 оны улирлын өмнөх шатны онцлох тоглолтуудын мэдээллээс хүргэж байна. Өнгөрсөн жилийн түрүү, үзүүрүүд болох "Сан Антонио Спөрс" болон "Миами Хит" багууд туллаа. Тоглолтод эхний үеэс л сонирхолтой болж үндсэн цаг дуусахад Белинели холын зайнаас оруулж 100-100 харьцаатай болгож тэнцүүлж нэмэлт цаг сунгасан юм. Харин нэмэлт цагт Напир гайхалтай тоглолт үзүүлж ганцаараа зургаан оноог авч баг нь 111-108 харьцаагаар ялалт байгуулав. Ингэснээр улирлын өмнөх тоглолтод хоёр хожил, дөрвөн хожигдолтой боллоо. Харин "Спөрс" нэг хожил,  гурван хожигдолтой байна.

Тус тоглолтод Напир 25 оноог авч багаа тэргүүлсэн бол багийн гол тоглогч болох Дуэйн Вэйд, Крис Бош нар тоглоогүй байна. Харин эсрэг багаас Белинели 18 оноог авч багаа тэргүүлжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Миами Хит" хариугаа авлаа  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй