Бага насны хүүхдийн насны онцлог, сэтгэхүйд тохирсон замын хөдөлгөөнд зөв аюулгүй оролцуулах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох зорилгоор "Шүгэлхүү" баатрыг амилуулан "Шүгэлхүүгийн аялал" нэртэй комик номын эхийг бэлтгэж хэвлүүлэн хүүхэд, багачуудад тараахад бэлэн болоод байна. Тус номыг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран гаргаж байгаа бөгөөд эхний ээлжинд 1000 ширхэгийг хэвлэн хүүхэд, багачууддаа үнэ төлбөргүй тараах юм.
"Шүгэлхүүгийн аялал" комик ном хэвлэгдэн гарлаа | ||
Үзсэн: 3030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.