Шууд Chart

Цүнхний цацруулагчтай уут үнэ төлбөргүй тараалаа

2014-10-21 13:53:33

Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гурав дахь жилдээ “Монгол Даатгал” компанитай хамтран Ерөнхий боловсролын 7 сургуулийн бага ангийн 3000 сурагчдад цүнхний цацруулагчтай уутыг бэлэглэлээ. Энэ удаа цүнхний цацруулагчтай уутыг Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль, Баянгол дүүргийн Оюуны-Ундраа цогцолбор, Чингэлтэй дүүргийн  17-р сургууль, Сүхбаатар дүүргийн 35-р сургууль, Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор, Хан-Уул дүүргийн 34-р сургууль, 41-р сургуулиудад  тарааж өглөө.

Цүнхний цацруулагчтай уутыг хүүхэд багачууд хэрэглэж хэвшсэнээр үдэш оройн цагаар замын хөдөлгөөнд оролцоход жолооч нарт мэдээлэл өгч тод харагдах ба цүнхний гадуур углагдах тул тоос, шорооноос хамгаалж хулгайд эд зүйлсээ алдахаас бүрэн хамгаалагдах зэрэг хэд хэдэн давуу талтай юм. Иймд эцэг эхчүүд Та бүхэн өөрсдийн санаачлагаар хүүхэддээ цацруулагчтай цүнхний уутыг хэрэглэж хэвшүүлэхийг Нийслэлийн замын цагдаагийн газраас зөвлөж байна.


Цүнхний цацруулагчтай уут үнэ төлбөргүй тараалаа  
Үзсэн: 2558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй