Шууд Chart

Японы ЗГ-ын хоёр гишүүн огцорсон нь Абэгийн хувьд ухралт болов

2014-10-21 13:57:18

Японы хуульзүйн сайд Мидори Мацушима Худалдаа Аж Үйлдвэрийн сайд Юко Обучиг огцорсноос хэдхэн цагийн дараа албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр бууж байгаагаа мэдэгдлээ. Мацушимаг энэ шийдвэрээ гаргахаас өмнө түүнийг сонгуулийн хуулийг зөрчсөн хэмээн сөрөг хүчин шүүмжлээд байжээ. Харин хатагтай Обучи өөрийг нь дэмждэг улс төрийн бүлэглэлүүдийн мөнгийг буруу зарцуулсан байж магадгүй байгаа талаар BBC мэдээлэв. Засгийн газрын 2 эмэгтэй гишүүн ийнхүү нэг өдөр огцорсон явдал нь төрд удирдах албан тушаал эрхэлдэг эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлнэ хэмээн амлаж байсан ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд томоохон ухралт боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм. Гэхдээ тэрээр огцорсон сайдуудын орыг залгах хүмүүсийг удахгүй томилно гэж мэдэгдээд байна.

Өнгөрсөн сард Абэ засгийн газартаа халаа сэлгээ хийж, таван эмэгтэйг сайдаар томилсон бөгөөд даваа гарагт огцорсон Обучиг зарим хүмүүс ирээдүйн ерөнхий сайд хэмээн нэрийдэж байжээ. Гэхдээ түүний доор ажилладаг хүмүүсийг олон сая ам.долларын хөрөнгийг буруу зарцуулсан хэмээн өнгөрсөн долоо хоногоос шүүмжилж эхэлсэн аж.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Японы ЗГ-ын хоёр гишүүн огцорсон нь Абэгийн хувьд ухралт болов  
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй