Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-10-22 10:12:37

Аравдугаар сарын 22-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна. 

“Өдрийн сонин” энэ өдрийнхөө тэргүүн нүүрт “Д.Арвин: АН-д хэзээнээсээ л улс төрийн хүчнүүд нэгдсээр ирсэн шүү дээ”, “Оргосон сэжигтнүүд үнэт эдлэл хулгайлж, хотын төвөөр сэлгүүцэж байжээ” нийтлэл, ярилцлага болоод “Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хамтран ажиллах гэрээний нууц гэх заалт гарч ирэв”, “Жолооны ард зөв дадалтай байхыг уриалав” гэх мэдээнүүдийг онцложээ. Мөн тус сонины энэ өдрийн дугаараас “Алтанхуяг Ерөнхий сайд болсонд орвол Ардчилсан нам лааз өшиглөсөн нь дээр”, “Ц.Одмаа: МАН барьцаагаа солихгүй бол Лениний музей Г.Алтанд шилжих нөхцөл бүрдсэн”, “Намайг Малала гэдэг”, “Шар ээж, зөгий дүнгэнэсэн Шаамарын сурвалжлага”, “Д.Батсүх: Магадгүй сайн өрсөлдөгч байгаагүй бол сайн уран бүтээл гарахгүй байсан”, “Р.Амарбаясгалан: Хүний биед кальци, магни хоёр байнга дутагдаж байдаг”, “Замчид завгүй ч, ур чадварын уралдаанаа алгассангүй” гэх материалуудыг унших боломжтой.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн тэргүүн нүүрээс “Спортыг амьдралынхаа зорилго болгоод цаашид улам хичээгээрэй”, “Н.Энхбаяраас хараат улс төр”, “Э.Бат-Үүл: Засгийн газар өгч чадахгүй цалин, хангамжийн мөнгөө нийслэлийн төсөвт тусгасан”, “Д.Цэвээнравдан: Гурван хүн амиа алдаад байна”, “ОХУ руу 100 гаруй мянган тонн үхрийн мах нийлүүлнэ”, “Аргалийн тоо толгой өсөж, 1541 болжээ” гэх мэдээ, ярилцлага, нийтлэлийг уншиж болох юм. Түүнчлэн “Залуургүй завин дээр...”, “10 сая төгрөгийн үнэтэй зогсоолыг дөрвөн саяар зарж байна”, “Х.Булгантуяа: Хүндхэн цаг үед шүүмжлэл сонсоод ч хамаагүй хамт байсныг нь дэмжинэ гэж иргэд ярьж байна”, “Түүнийг үзэгдэхээ байхаар л үхсэнд тооцдог”, “Р.Мөнхсайхан: Авьяас гэдэг гурваар дарсан гэзэгтэй адил” зэрэг материалыг уншаарай. 

“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “Төрөлт 25 хувиар өссөн ч төрөх эмнэлэг нэмэгдсэнгүй”, “Д.Бат-Эрдэнэ: Бүлэг, фракциуддаа зориулсан бүтэц бий болгосноос замын дунд зогсолт хийж байгаа нь энэ”, “Ерөнхий сайд хууль зөрчсөн гэв”, “Т.Наранбаатар: Иргэд малаа хариулагагүй орхисноос хулгайд алдаж байна”, “Татварын Ерөнхий газрын албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар болжээ”, “Ерөнхийлөгч бэлтгэлийн байр барих ажлыг дэмжихээ илэрхийллээ” зэрэг мэдээ, материалыг унших боломжтой юм.

"Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Засаглаж чаддаггүй АН”, “Ирэх онд нэг ч шинэ объект барихгүй”, “Үнийн өсөлт, валютын ханшийг хазаарлах төсөв” зэрэг материалыг уншаарай.

“Улс төрийн тойм” сонины энэ өдрийн дугаараас “МАН-ын генсек Ж.Мөнхбат хүнд бэртжээ”, “Монгол Улс Ази, Европын түвшний ухаалаг тоглогч болох эрхтэй боллоо”, “Б.Жаргалсайхан: Монголын төрийг үндэсний хөрөнгөтнүүд удирдсан нь дээр”, “Багаажнаасаа үсэрч амьд үлджээ”, “Мужааны хүү Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө”, “Цаасанд хүлэгдсэн 18 дугаар цэцэрлэгийн барилга” зэрэг онцлох материалуудыг уншиж болно.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Ерөнхийлөгч Азийн наадамд оролцсон тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв”, “Хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх сарын 20 хүртэл хязгаарлалаа”, “Ц.Баасандорж:  Өмгөөлөгчийн статус ийм дор байхад хүний эрхийн тухай яриад ч хэрэггүй”, “Ямааны мах халуун дээрээ”, “Төрийн албан хаагчид төсвийн мөнгөөр “гулгиж” байж, цаана чинь”, “Д.Медведев: ОХУ-д маш том гарз, хохирол учирлаа”, “Ө.Сэнгэсамдан: Зөв атаархлаас миний амжилт эхэлсэн гэж боддог” зэргийг уншиж болох ажээ.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй