
Энэ онд БНХАУ-ын компаниудын арилжаалсан бондын хэмжээ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Одоогийн байдлаар тус улсын компаниуд 4.29 их наяд юанийн бонд гаргаад байгаа нь өмнөх оны эцсээс 0.48 их наяд юаниар өндөр болж байгаа юм. БНХАУ-ын Засгийн газраас зорилтот эдийн засгийн өсөлтөө хангахын тулд мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн нь ийнхүү бондын худалдааг дэмжсэн алхам болсон байна. Таван жилийн хугацаатай 3А зэрэглэлийн компанийн бондын өгөөж 146 нэгжээр бууран, 4.83 хувь болсон нь өмнөх оны долоодугаар сараас хойших хамгийн доод түвшин болжээ. Энэ нь БНХАУ-ын Төв банк зээлийн хүүг бууруулахын тулд бонд худалдан авах суурь хүүг бууруулсантай холбоотой аж. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын Төв банк зээлийн хүүг доод хэмжээндээ барьсаар байвал ирэх оны эхний хагаст ч мөн бондын арилжаа нэмэгдсээр байх хандлагатай байгаа гэнэ.
Хятадын компаниудын арилжааны бонд дээд хэмжээндээ хүртэл өсчээ | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.