Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч “Tata Motors" компанийн “Jaguar Land Rover" салбар нэгж, БНХАУ-д үйлдвэрээ нээхээр болсон байна. Тус компанийн “Jaguar Land Rover"-ээс өгсөн мэдээллийн дагуу шинээр баригдах үйлдвэр Шанхайгаас баруун хойд зүгт 110 км-т орших төдийгүй, жилд 130 мянган ширхэг автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм байна. Тэдний тооцоолсноор үйлдвэрлэлийг дотоодод явуулснаар бүтээгдэхүүний үнийг 15 хувь хүртэл бууруулж, “Fiat Chrysler" болон “Volkswagen" компаниудтай өрсөлдөх боломжтой болох ажээ.
“IHS" байгууллагаас тогтоосноор 2020 он гэхэд автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд 1.2 сая ширхэг спорт загварын автомашин борлуулах төлөвтэй байна.
“Tata Motors" Хятадад үйлдвэрээ нээнэ | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.