Өнөөдөр 19:00 цагт Туушин компанийн хяналтын талбай дээр АНУ-аас хоёр сарын турш тээвэрлэгдэн ирж буй Монголын соёлын өв 22 үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болно.
Энэхүү соёлын өвийг тээвэрлэх, даатгах, бүртгэх, хүлээн авах, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд үндэсний компани болох Туушин компани, Бодь даатгал, төрийн болон соёлын байгууллагаас Нийслэлийн Цагдаагийн газар, УБ хотын Гаалийн газар, Үлэг гүрвэлийн төв музей зэрэг олон байгууллагууд хамтран ажиллах юм.
Мөн Туушин компанийн хяналтын бүсээс үзэсгэлэн гаргах байр хүртэл хэрхэн тээвэрлэх, хамгаалалтад Нийслэлийн Замын Цагдаагийн газраас хэрхэн хөдөлгөөн зохицуулалт хийх талаар мэргэжилтнүүд зөвлөлдлөө.
22 үлэг гүрвэлийн олдворуудыг өнөөдөр хүлээн авна | ||
Үзсэн: 1330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.