Шууд Chart

МҮОНРТ-ийн ажилтнууд багачуудад итгэл бэлэглэлээ

2014-10-22 11:10:45

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэргэдэх “MNB клуб”-ын санаачилгаар “Ивээл” халамжийн цэцэрлэгийн багачуудад хүүхдийн тоглоом бэлэглэлээ.

MNB клуб”-ынхан багачуудад 700 гаруй ажилчдынхаа сэтгэл шингэсэн бэлгийг гардуулах үеэр “Шидэт хайрцагны театр”-ын С.Итгэлтөгс хошин илбэ үзүүлж, хүүхдүүдийг хөгжөөлөө. Тусцэцэрлэг нь Монголын Үндэсний Хүмүүнлэгийн сангийн санаачилгаар 2012 онд Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд байгуулагджээ.

Энэхүү халамжийн цэцэрлэгийг Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг хүмүүжүүлдэг Монгол Улсад байдаг цорын ганц цэцэрлэг гэж тодотгож болно. Улсын цэцэрлэгүүд асрамжийн, сувиллын, энгийн, ердийн гэсэн дөрвөн бүлэгт хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг. Харин “Ивээл” цэцэрлэг халамжийн гэдгээрээ эдгээрээс ялгардаг.
 
Цэцэрлэгийн үйл ажиллагаа дан ганц хүүхдүүдэд чиглэгдэггүй, тэдний эцэг, эхэд чиглэсэн амьжиргаагаа хэрхэн дээшлүүлэх талаарх сургалт явуулж ар гэрт нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг юм байна.
“Ивээл” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, Монголын үндэсний хүмүүнлэгийн хорооны ажлын албаны дарга С.Пүрэвсүрэн МҮОНРТ-ийн ажилтан, уран бүтээлчдэд талархал илэрхийлж, “MNB клуб”-ынхантай цаашидч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

МҮОНРТ-ийн ажилтнууд багачуудад итгэл бэлэглэлээ   
Үзсэн: 2647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-01-18 21:32
тийм шүү аймаар зальтай
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-10-25 23:05
энэ зальтай хүүхэн дээ

Бидэнтэй нэгдээрэй