Шууд Chart

Оскар Писториуст таван жил хорих ял оноов

2014-10-22 15:11:09

Өмнөд Африкийн шүүх гүйлтийн нэрт тамирчин Оскар Писториусыг өөрийн найз бүсгүй Рива Стенкампыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн үзэж түүнд таван жил хорих ял оноолоо. Стенкампын ар гэрийнхэн шүүгчийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа BBC-д ярилцлага өгөх үеэрээ илэрхийлсэн бол яллагдагчийн өмгөөлөгч Барри Роукс түүнийг шоронд 10 сар хоригдож, үлдсэн хугацааг нь гэрийн хорионд өнгөрүүлнэ гэж үзэж байгаагаа хэлжээ. Гэхдээ шүүгч Писториусыг санаатайгаар найз бүсгүйнхээ аминд хүрсэн гэж үзээгүй аж.

Өмнөд Африкийн гүйгч өнгөрсөн оны Валентины баярын өдөр Стенкампыг хөнөөсөн гэсэн буруутгалыг үгүйсгэж, гэрт нь урилгагүй зочин байна гэж бодсон учраас гал нээсэн гэж мэдүүлж байсан юм. Стенкампын гэр бүлийн хуульч мягмар гарагт болсон шүүх хурлын дараа "Reuters"-д ярилцлага өгөх үеэрээ "Хууль ёс хэрэгжлээ. Гэхдээ Писториус шоронд хоёр жил суух байх гэж бодож байна" гэжээ.  Рива Стенкамп нь загвар өмсөгч, реалити шоуны од, хуульч мэргэжилтэй нэгэн байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Оскар Писториуст таван жил хорих ял оноов  
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй